Бөхмөрөн суманд 100 настай эмээ амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 14:43:05

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн иргэн Г.Цэжин эмээ өдгөө 100 насыг зооглоод байна.

Бөхмөрөн сумын ЗДТГ-аас түүний 100 насны ойн баярыг Сар шинийн өмнөхөн тэмдэглэхээр болж, бэлтгэл ажилдаа оржээ. Г.Цэжин эмээ нь 13 настайгаасаа эхлэн мал малласан байна. Хоёр охин, нэг хүү төрүүлсний том нь одоо 73-тай, бага нь 65 настай аж. Дунд хүү нь ертөнцийн мөнх бусыг үзсэн гэх. Цэжин эмээгийн ач зээ, жич гуч нийлээд 50 гаруй болжээ. Тэрбээр сардаа 230 мянган төгрөгийн тэтгэвэр, 50 мянган төгрөгийн асаргааны мөнгө авдаг байна.

Г.Цэжин эмээ 65 настай бага охиныхоо хамт Хар алтат багийн төв дээр амьдарч байна. Хааяа Улаанбаатар орж том охиныдоо өвөлждөг аж. Хоёр хөл хөшиж өвддөг, нүдний хараа муудсанаас өөр өвчин зовлон алга хэмээн 100 настан маань хуучилсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости