70 гаруй хүүхдэд бэлэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:34:22

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-т харуул хамгаалалтын ажил хийдэг Б.Батжаргал гуай 2015 оны шинэ жилээр  гацуур мод засаж  байрныхаа 70 гаруй хүүхдэд бэлэг өгчээ.

Тэрээр амьдралын хатуу хөтүүг өөрийн биеэр туулж хал үзэж, хат суусан  нэгэн юм. Бизнес хийж мөнгө олдоггүй ч  2009 оноос эхлэн эцэг эхгүй өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад бэлэг өгч баярлуулдаг заншилтай. Жил бүрийн зургадугаар сарын 01-нд хүүхдүүдэд, 10 дугаар сарын 01-нд ахмадуудад, шинэ жилээр амьдралын боломж тааруу хүүхдүүдэд, цагаан сараар өндөр настнуудад бэлэг өгдөг уламжлал тогтож эдүгээ 300 гаруй иргэнд сэтгэлийн бэлэг өгчээ.

Б.Батжаргал гуай хүүхэд ахуй насандаа эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн бүтэн өнчин хүүхэд байсан нь амьдралыг ойлгоход ихээхэн дэм болж, зовж зүдэрсэн нэгэндээ туслах сайхан сэтгэлийг олж авчээ. Тэр ямар ч ажлыг гололгүй хийж сурсан бөгөөд 10-аад жил цалингүй шахам сайн дурын ажил хийж байсан аж.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Связанные новости