Завханд долоон сумын 12 баг зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:58:04

Завхан аймагт зуншлага гандуу бэлчээр өвс, ургамлын гарц тааруу  байсан Тэс, Баянтэс, Баянхайрхан,  Цэцэн-Уул, Отгон зэрэг сумдад цас ахиу орсны улмаас өвөлжилт хүндэрч зудархуу байдалд оржээ. 

Өнөөдрийн байдлаар хөрсний температурын хувьд өдөртөө ихэнх нутгаар 5-13 градус хүйтэн, Дөрвөлжин, Завханмандал, Цагаанхайрхан сумдад 0-3 градус хүйтэн байна. Харин шөнөдөө үнэмлэхүй бага температур ихэнх нутгаар 39-44 градус хүйтэн, Цэцэн-уул, Отгон сумдад 51-52 градус, говийн нутгаар 32-37 градус хүрч хүйтэрсэн байна.

Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож сумдын төв орчмоор цасны дундаж зузаан 3-28 см, цасны дундаж нягт 0,10-0,24 гр/см3, хунгарласан газартаа 20-30см, гуу жалгандаа 30-60 см, зарим газраар хөрлөж хатуурсан байна.  Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Сонгино сумдад мал бэлчээрлэхэд хүндэрч зудын байдалтай. Харин Яруу, Цэцэн-уул гэх мэт долоон сумын 12 баг зудархуу нөхцөл байдалтай байна.

Б.Мягмарсүрэн

Связанные новости