“Хасу” –худалдааны төвд гал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 09:18:46

Энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Цэцэрлэг хотноо “Хасу” –худалдааны төвийн дөрөвдүгээр давхарын хойд талд цахилгааны шийдний орчимд гал гарчээ.

Өдөр байсан болохоор дуудлагыг 7033101-д шуурхай өгчээ. Гал унтраагчид 14 цаг 35 минутад мэдээллийг авч яаралтай арга хэмжээ аван 14 цаг 35 минутад галыг бүрэн унтраасан байна.

Түрээслэгчид цагаан сар дөхсөн гээд бараагаа хангалттай татсан байсан аж. Гурав ба дөрөвдүгээр давхрын олон худалдагчийн павильон эд бараа хар тортог болсон байна.

“Хасу” –худалдааны төвийн ажиллагчдын хэлж байгаагаар бол гал цахилгааны утаснаас гарсан бололтой. Холбогдох албаны хүмүүс шалтгааны тодруулахаар ажиллаж байна.

Архангай аймаг Л. Булган

Связанные новости