Хугацаанаас өмнө сонгууль явуулахыг Порошенко эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-25 09:17:28

КИЕВ. /TASS/. Украины парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахыг эсэргүүцэж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко илэрхийлэв.

“Хугацаанаас өмнө сонгууль явуулах талаар нийтлэг саналыг дэмждэгээ илэрхийлье. Иргэдийн дийлэнх нь буюу 43 хувь нь ийм сонгуулийг эрс эсэргүүцэж байна. Өнгөрсөн 18 сард Украинд маш олон буюу гурван сонгууль боллоо. Ажлаа эхлэхийн оронд иргэдээс юу хүсээд байгаа юм бэ” гэж тэрбээр Украины телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Мөн тэрбээр, эвслийн гэрээг парламент хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулахад бэлэн байгаа. Хэрвээ нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юм бол энэ нь эвслийн асуудал бөгөөд эвслийг ганхуулах ёсгүй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Связанные новости