Ираны парламентын дарга Иракийн Ерөнхий сайдтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-25 11:11:06

БАГДАД. /IRNA/. Ираны парламентын дарга Али Ларижани өчигдөр Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абадитай уулзаж, терроризмтой тэмцэхэд хоёр улс хамтран ажиллах хэрэгтэйг онцолсон байна.

Терроризм болон хэт давруу үзэлтэй тэмцэхэд Иран, Иракийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй гэж Ларижани, Абади мэдэгдэв.

Мөн тэд харилцан сонирхсон бусад асуудлыг хэлэлцсэн байна.

Иракийн нийслэл Багдад хотод болсон Лалын шашинтай улсуудын парламент хоорондын холбооны уулзалтад оролцохоор ирсэн Ираны төлөөлөгчдийг Ларижани тэргүүлсэн бөгөөд тэрбээр уулзалтын нээлтийн үеэр үг хэлжээ.

Лалын шашинтай 40 орны төлөөлөгчид уг уулзалтад оролцож, чухал асуудлууд, тухайлбал, бүс нутгийн одоогийн тулгамдсан асуудал, хууль боловсруулах тухай хэлэлцжээ.

Уг уулзалт ням гарагийн шөнө өндөрлөж, 15 зүйлтэй мэдэгдэл гаргасан байна.

Д.Нямтулга

 

Связанные новости