Донецкийн тосгод гэрэл цахилгаангүй болов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. Украины Зэвсэгт хүчин Донецк хотын Куйбышейвский дүүрэгт цохилт өгсний улмаас Северный тосгон гэрэл цахилгаангүй болсон гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Улсын аюулаас хамгаалах байгууллагууд мэдээллээ.
“Өчигдөр орой 10 цагийн үед гал нээсэн байна. Ингэхдээ тэд уурхай орчмын газар нутагт цохилт өгчээ. Хүний амь эрсдээгүй байна. Харин кабель утас гэмтэж, уурын зуухны эрчим хүч тасарсан" гэж Донецк дахь эх сурвалж мэдээлжээ.
Мөн Донецкийн хойд захын Октябрьск тосгон мөн эрчим хүчгүй болсон байна.
Түүнчлэн Украины зэвсэгт хүчин шөнө Зайцев тосгонд цохилт өгсний улмаас хоёр байшин шатжээ.
Х.Сарнай
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня