Дорнод аймаг шинэ бэлгэ тэмдэгтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЖилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээрийг Дорнод аймгийн бэлгэдэл бахархал биш гэж тус аймгийн удирдлагууд үзэн, бэлгэдэл, логоноосоо хасахаар шийдвэрлэжээ.
Уг тогтоолыг санаачлагчдын нэг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр аймгийн туг, бэлгэ тэмдгийн загвар шалгаруулах уралдаан зарласан байна. Уралдаанд оролцохыг хүсвэл ирэх сарын 20-ны дотор материалаа хүргүүлэх юм. Шагналын сан 1 сая төгрөг гэнэ.
Б.Туяа