“Лалын улс”-ын гурван толгойлогчийг хоригийн жагсаалтад оруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Novosti/. “Лалын улс” бүлэглэлийн гурван толгойлогчийг хоригийн жагсаалтад оруулснаа АНУ-ын Сангийн яам мэдэгджээ.
Хоригийн жагсаалтад “Лалын улс”-ын нефтийн салбарыг хариуцдаг Файсал аль-Захрани, шинээр хүмүүсийг элсүүлэгч Хусан Жуйтини, мөн Турки аль-Бинали гэгчийг оруулсан байна.
“Уг хориг арга хэмжээ нь “Лалын улс”-ын нефть олборлолт болон хийн үйлдвэрлэлийг, гадаадын орнуудад босогчдыг шинээр элсүүлэх ажлыг болон санхүүгийн бусад тусламжийг хариуцсан гол хүмүүст чиглэгдсэн” гэж АНУ-ын Сангийн дэд сайд Адам Шубин хэлжээ.
Д.Жаргал
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня