ОХУ-д "Зика" вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /TASS/. ОХУ-ын нутаг дэвсгэрт "Зика" вирусийн анхны тохиолдол бүртгэгдссэн тухай хэрэглэгчдийн "Watchdog" хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
Вирусийн халдвар авсан хүн эмнэлэгт байгаа бөгөөд түүний биеийн байдал сайн байна. Өвчтний гэр бүл эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тэднээс вирус илрээгүй байна.
Вирусийн халдвар авсан хүн Бүгд Найрамдах Доминикан Улсад амраад ирсэн байжээ.
Түүний зорчиж ирсэн онгоцны зорчигчдод шаардлагатай арга хэмжээг авсан бөгөөд тэдний эрүүл мэндэд халтай ямар нэг асуудал үүсээгүй байна.
Х.Сарнай