Узбекистаны залуу их мастер дэлхийн цомын аваргаар тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /Kazinform/. Узбекистаны 19 настай их мастер Жавохир Синдаров Энэтхэгийн Гоа хотод лхагва гарагт дууссан шатрын Дэлхийн цомын тэмцээнд түрүүллээ. Ингэснээр тэрбээр тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ.
Олон улсын шатрын холбооноос мэдээлснээр, Синдаров финалд Хятадын шатарчин Вэй Иг хожсон байна. Финалд тунан үлдсэн хоёр шатарчин хоёулаа ирэх онд дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Ерөнхийлөгчийн нэрэмжит олимпиадыг нээж хэлж байсан үгээ түр завсарлан, тамирчинд баяр хүргэжээ.
Дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн ирэх оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд Кипрт болно. Тус тэмцээнд түрүүлсэн шатарчин дэлхийн аваргын титмийг эзэмшиж буй Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражутай өрсөлдөнө.
Ulaanbaatar