Олон улсын хээрийн сургалт, форумд Увс аймгийн төлөөлөгчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-20 12:54:44


Увс /МОНЦАМЭ/.  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгээр тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны сан, ОХУ-ын Горны-Алтайн Улсын их сургууль, Алтай-Саяны уулсын нөхөрлөл зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл-хил хязгааргүй байгаль” олон улсын хээрийн сургалт, форумд Увс аймгийн төлөөлөгчид оролцлоо.

Есдүгээр сарын 5-13-нд ОХУ-ын Горны-Алтай улсад болсон арга хэмжээнд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Гадаад харилцаа, гэрээ конвенц, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Батчимэг, Увс нуурын ДЦГ-ын Хөндлөн хэсгийн байгаль хамгаалагч Д.Батсуурь нар аймгаа төлөөлөн оролцсон байна.

Энэ үеэр мэргэжилтэн Ц.Батчимэг “Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Хил дамнасан хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьжээСургалт, форумд ОХУ-ын Беларусь, Литв болон Казахстан, Киргиз улсуудын Дархан цаазат газрын захиргааны мэргэжилтнүүд оролцож, өөрсдийн ажлын туршлагаа танилцуулсан байна.  

                                                                                        Б.Батхүү

Связанные новости