УВС: Газрын цахим дуудлага худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-23 14:27:41

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Улаангом сумын 11-р багийн төвийн урд талд 2000 м.кв газрыг цахим дуудлага худалдаагаар худалдана.


Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, цогцолборын зориулалтаар ашиглах боломжтой тус газрын дуудлага худалдааны анхны үнэ 12 сая 800 мянган төгрөг байна.


Үүнээс гадна Улаангом сумын 3-р багт Бөхийн өргөөний урд талд 5-8 давхар нийтийн орон сууц барих боломжтой 200 м.кв газрыг мөн цахим дуудлага худалдаагаар худалдана. Тус газрын дуудлага худалдааны анхны үнэ 1 сая 600 мянган төгрөг.

 

Тэрчлэн Улаангом сумын 12-р багт Төв цэвэрлэх байгууламжийн урд талд 3 байршилд тус бүр 5000 м.кв газрыг барилгын материал үйлдвэрлэлийн зориулалтаар худалдах бөгөөд цахим дуудлага худалдааны анхны үнэ 24 сая төгрөг байна.

 

Цахим дуудлага худалдааг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8.00-14.00 цагийн хооронд Газрын цахим бирж /www.mle.mn/-ээр зохион байгуулна.


Дуудлага худалдаанд оролцогчдыг 11 дүгээр сарын 3-ны өдрийн 8.00 цагаас 7-ны өдрийн 14.00 цаг хүртэл бүртгэнэ. 

Связанные новости