Албан хэрэгцээндээ "Эко" дугуй унадаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-01 11:39:46

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх албан хэрэгцээндээ "Эко" дугуй унадаг болжээ. Тэрээр "Эко дугуй" клуб нээсэн бөгөөд аймгийнхаа нийт иргэдийг энэхүү клубэд элсэж авто машинаас татгалзах, эрүүл мэнддээ анхаарч дугуй унахыг уриалсан юм. Мөн аймгийн Тамгын газрын ажилчидад зориулан нэг  "ЭКО" дугуй бэлэглэсэн юм. Дугуй нь аймгийн ЗДТГ-ын ОНХА-ны албанд бүртгэлтэй ч Тамгын газрын хэн нь ч унаад гадуур ажлаа амжуулах боломжтой аж. 

Эко дугуй 110 кг-ийн даацтай, цагт 30км/цаг хурдлах хүчин чадалтай бөгөөд дугуйг цахилгаанаар цэнэглэж унах боломжтой төдийгүй  таван цагт бүрэн цэнэглэгддэг байна. Цэнэгээрээ 25-30км замыг туулах хүчин чадалтай аж.

Ө.Баянмөнх,"Төрийн албаны удирдлагуудын зөвлөгөөний үеэр төрийн албан хэрэгцээний машинуудыг хувьдаа унахгүй байх, машин бүрт төрийн албаны машин гэсэн тэмдэглэлээ тавих талаар урилга гаргасан. Үүнийг миний хувьд хамгийн түрүүнд хүлээн авч аймагтаа хэрэгжүүлж, төрийн албаныхандаа шаардлага тавьж, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлыг хөнгөвчлөх, өөр унаатай болгох арга зам хайж энэхүү эко дугуйг  амьдралд нэвтрүүлж" байна гэв.

Д.Мишигсүрэн

Связанные новости