Нөлөөллийн бүсийнхээ сумтай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-08 20:41:47

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Баруун нарангийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг "Хангад Эксплорэйшн" ХХК, Ханхонгор сумын ЗДТГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сум орон нутгийн хөгжлийг урт хугацаанд дэмжин ажиллахаар боллоо.

Сумын ирээдүйн тогтвортой хөгжлийн төлөө байгаль орчныг хамгаалах, ажлын байр буй болгох, дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд гэх  чиглэлээр талууд хэрхэн хамтарч ажиллахаа гэрээгээр тодорхойлсон байна.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгийн удирдлага, компани болон иргэдийн төлөөлөл бүхий есөн хүний бүрэлдэхүүнтэй хамтын ажиллагааны хороо байгуулна. Гэрээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалт, хөтөлбөр, төслийн үр дүнг хорооны гишүүд хянаж, хамтын шийдвэр гаргана. Улмаар зарцуулалт үр дүнтэй болсон эсэхийг хянаж, сумын ИТХ-д тайлагнах аж. Ханхонгор сум аймгийн төвөөс 25км-т оршдог бөгөөд 744 өрх 1972 хүн амтай.

Д.Мишигсүрэн

Связанные новости