Олимпын наадмын тухай сонин, хачин баримтууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-01 12:15:31

ВАШИНГТОН. /History/. Зуны олимпын наадмын тухай сонин, хачин баримтуудыг цувралаар толилуулж байна.

Мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг тогтоох анхны шалгалтад  шар айраг уусны улмаас унасан нь. Шведийн таван төрөлтийн тамирчин Ханс-Гуннар Лилженуолл хориотой бодис хэрэглэсний улмаас анхны шалгалтад унасан байна. Тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн үү? Түүний хэлснээр, сандарлаа дарах зорилгоор хоёр шар айраг уусан байна. Улмаар Лилженуолл болон түүний багынхан хүрэл медалиа хураалгажээ.

1936 оны сагсан бөмбөгийн АШТ нил шалбааг дунд болсон. 1936 оны Берлиний олимпын наадамд анх удаа сагсан бөмбөгийн төрөл орсон байна. Шавар болон элсээр хийсэн теннисний гадаа талбайд сагсан бөмбөгийн тоглолтууд болжээ. АНУ, Канадын багууд хоорондын аваргын төлөөх тоглолтын хоёрдугаар хагаст бороо орж, талбай шалбааг болон хувирчээ. Ийм шалан дээр бөмбөг залах боломжгүй байсан тул АНУ-ын тамирчид давамгайллаа хадгалж үлдэхийн тулд тоглолтын дийлэнх цагийг бөмбөг дамжуулж өнгөрөөжээ. Эцэст нь АНУ 19:8 харьцаагаар хожсон байна.

Модон хөлтэй гимнастикч 1904 оны олимпт зургаан медаль, тухайлбал, гурван алт авсан байна. Галт тэрэгний урдуур гүйсний улмаас зүүн хөлгүй болсон Жорж Эйсер хотод нь болсон “Сент-Луис-1904” олимпын наадамд оролцож, суга савлуур, харайлт, олсонд авиралтын төрөлд алтан медаль хүртжээ. Мөн тэрбээр гимнастикийн бариултай модон морины болон чөлөөт хөдөлгөөний төрөлд мөнгөн медаль, савлуурын төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости