Ажилгүй иргэдийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас ажил идэвхтэй хайгч болон ажилгүй, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгохоос гадна тогооч, гар урлал бэлэг дурсгал, хөдөлмөрт бэлтгэх зэрэг чиглэлээр богино хугацааны сургалтуудыг явуулж байна.
Уг ажлыг “Оюуны язгуур”
сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй бөгөөд сургалтаар иргэд ажлын байранд шаардагдах ур чадвар, мэдлэг ойлголтыг эзэмшиж,
өөрт тохирсон ажлыг амьдралын хэрэгцээ
шаардлагадаа нийцүүлэн эрхлэх цогц мэдлэг олж авна. Хамгийн
гол нь сургалтад хамрагдсан иргэд ХНХЯ-ны харьяа МСҮТ-ийн чадамжийн
гэрчилгээтэй төгсөж, цаашид хөдөлмөр эрхлэх боломжтой болох аж.
“Манай сургалтад ажилгүй болон ажилгүйдэлт өртөх магадлалтай иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой. Иргэдийн дунд ажилгүйдэл их байгаа энэ цаг үед богино хугацаанд хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлэн өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх замаар амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм.
Тодруулбал,
гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр суралцсан төгсөгчид маань
эзэмшсэн
ур чадвараа ашиглан хөдөлмөр эрхлэх боломжтой. Хамгийн гол нь үнэ
төлбөргүй,
богино хугацаанд өөрийн амьдралд хэрэг болохуйц мэргэжлийн ур чадваруудыг
олгож буйгаараа онцлогтой” хэмээн “Оюуны
язгуур”
сургалтын төвийн захирал Н.Ундармаа ярив.
Б.Батхүү