Аймгийн ИТХ-ын ээлжит бус VIІ хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
ээлжит бус VII хуралдаан өнөөдөр 14:50 цагаас эхэллээ.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын нийт 39
төлөөлөгчийн 30 төлөөлөгч оролцож байна. Хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард
үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын
иргэдэд иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудаас хандивласан хөрөнгийг
хуваарилах асуудлыг хэлэлцэх юм.
Ulaanbaatar