Олимпын наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО. /NHK/.
2020 онд Японы нийслэл Токио хотноо
зохион байгуулах Олимп болон Паралимпын наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг
бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.
Мягмар гарагт
засгийн газрын төлөөлөгчид наадмын үеэр тамирчид болон үзэгчдийг тээврийн
хэрэгслээр хэрхэн зорчуулах талаар хэлэлцсэн байна. Уг уулзалтад Олимпын наадмыг
зохион байгуулах хорооны гишүүд болон бизнесийн салбарын төлөөлөгчид оролцсон
байна.
Олимпын наадмыг
зохион байгуулах асуудлыг хариуцсан сайд Ёшитака Сакурада хэлэхдээ, замын
хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хамгийн чухал
хэмээгээд, бизнесийн салбарын манлайлагчид энэ талаар төлөвлөгөө гарган
ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Мөн тэднээс бараа бүтээгдэхүүний хүргэлтийн чиглэлүүдээ өөрчилж, ажилтнуудын гэрээсээ ажлаа хийх бололцоог хөгжүүлэхийг хүссэн байна.