Энэ онд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-21 11:26:20


   Увс /МОНЦАМЭ/. Энэ онд тус аймагт улсын төсвийн санхүүжилтээр аймгийн ЗДТГ-т эрх шилжсэн 12 тэрбум төгрөгийн ажил, орон нутгийн хөрөнгийн эх үүсвэрээр нэг тэрбум 460 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд улсын төсвийн санхүүжилтээр зарим сургууль, цэцэрлэгүүдийн засвар, өртгөтгөл, дотуур байрны засварын ажлууд үе шаттай хийгдсэн байна. Харин орон нутгийн хөрөнгийн эх үүсвэрээр Улаангом сумын гудамжны камерийн гэрэлтүүлэг, Увс нуурын тусгай хамгаалалттай бүсэд ариун цэврийн байгууламж, Өмнөговь сум Орлого багт багийн төвийн байр, Өндөрхангай сумын цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж, Сагил сумын Боршоон голын Уламын гатлагын модон гүүр, Тэс сумын зам засварт дэмжлэг,  Улаангом сумын 3-р багийн зарим орон сууцны бүсэд сүлжээний сувагчлал, Улаангом сумын нэгдүгээр багийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийсэн байна.

Одоогоор бүрэн ашиглалтад орсон хөрөнгө оруулалтын ажлууд гэвэл Улаангом коллежийн дотуур байр, 2-р 36 айлын орон сууцны чиглэлд дулаан, цэвэр, хэрэглээний халуун усны 772 метр шугам татах ажлыг 816,1 сая төгрөгөөр “СЭНХ” компани, Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах 6-р цэцэрлэгийн барилгын засварын ажлыг 179,2 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ундарга бүтээмж” компани, Боршоон голын Уламын гаталгын модон гүүр барих ажлыг 61,9 сая төгрөгөөр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Мөнхжим Өргөө” компани тус тус барьж ашиглалтад оруулаад байна. Үүнээс гадна Тэс сумын Хар үзүүр багийн төвийн сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажлыг 199,5 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Баатар цагаан” компани, Таван улиас багийн төвийн Сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажлыг 198,9 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ССТ-Од” компани, Тариалан сумын нутагт байрлах Замын цагдаагийн хяналтын постын барилга угсралтын ажлыг 78 сая төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зоос Импекс компани тус тус хийж гүйцэтгэжээ. Тэрчлэн, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн барилгын засварын ажлыг Эрүүл мэндийн сайдын багцын 218 сая төгрөгийн санхүүжилтээр “Сод Мандах” компани,  Сагил сумын Соёлын төвийн барилгын их засварын ажлыг 96,3 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Түгээмэл ван” компани, Өндөрхангай сумын Цэцэрлэгийн барилгын ариун цэврийн байгууламжийн ажлыг Орон нутгийн төсвийн 68 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сансар бүтээмж” компани, Цагаанхайрхан сумын сургуулийн барилгын их засварын ажлыг 218,7 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цагаан хөшөө трейд” компани, Сагил сумын Сургуулийн барилгын их засварын ажлыг 395,8 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “НББЭ” компани, Цагаанхайрхан сумын дотуур байрны их засварын ажлыг 124,4 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Увс Өргөө” компани тус тус барьж гүйцэтгэсэн байна.

 

Связанные новости