500 гаруй хүний С вирусын идэвхжил тэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймаг "Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөр"-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын 
эрт илрүүлэг шинжилгээнд 2018 онд нийт 15-65 насны 29 мянган хүн хамруулжээ.
 Үүнээс  15-39 насны  найман мянга гаруй залуус хамрагдсан байна.  
 Үзлэг 
шинжилгээний үр дүнд В вирустэй 1659,  С вирустэй 1942 хүн илэрсэн бөгөөд вирусын эмчилгээнд 1400 гаруй хүн хамруулж, 500 гаруй хүний С вирусын  
идэвхжил нь тэглэсэн байна. Уг хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    