Айраг суманд ухаалаг ус түгээх байр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сумын “Уурхайчин” гэр хороололд орон нутгийн хөгжлийн сангийн 9,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ухаалаг ус түгээх байрыг ашиглалтад орууллаа.
Автомат төхөөрөмжтэй, цаг хугацаа, ажиллах хүчин хэмнэсэн энэхүү худгаас иргэд цахим картаар ямар цаг үйлчлүүлэх боломжтой.
Дээрх худгийг аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Ундны усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд шаардлагатай газруудад гүний худаг гаргах, ус түгээх байруудад ухаалаг ус түгээх туршлага нэвтрүүлэх зорилтын хүрээнд ашиглалтад оруулжээ.
Энэ онд орон нутгийн төсвийн 119.5 сая төгрөгийн
хөрөнгөөр 14 ухаалаг ус түгээх байрыг аймгийн хэмжээнд ашиглалтад оруулжээ .
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar