ДОРНОГОВЬ: Төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-18 17:27:30

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Мандах сумын төвийн төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээний ажлыг Одконхолдинг ХХК гэрээний дагуу гүйцэтгэж байна.


Тус компани 2024 онд гүний худаг, цэвэр усны 3,9 км урт шугамын ажлыг гүйцэтгэжээ. Харин бохирын шугамын 3,2 км ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа хэдий ч хад, чулуу, хөрсний байдлаас шалтгаалж 2,5 км бохирын шугамын ажлыг гүйцэтгээд байгаа юм.


"Захиалагчийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, зураг төсөл зохиогчийн хяналтын ажлыг “Хайдродизайн прожект ХХК” гүйцэтгэж байна" хэмээн Мандах сумын ЗДТГ-аас мэдээлэв. Одоогоор Дорноговь аймгийн 14 сумын  хоёр нь буюу Мандах, Сайхандулаан сум төвийн төвлөрсөн халаалтад холбогдоогүй байна.


Мандах сум төвийн төвлөрсөн халаалт дулаанд холбогдсоноор олон жижиг уурын зуухыг татан буулгах боломжтой болж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, хүний амьдралын чанарт дэвшил гарах юм. Тус сум аймгийн төвөөс баруун зүгт 150 км алслагдсан байршилд оршдог.     

Связанные новости