Б.Отгонбаяр Якутск хотын дэвжээнээс алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Якутск хотноо болсон Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээний сүүлчийн өдөр зохион байгуулсан Якут үндэсний Хапсагай бөхийн төрөлд "Арслан" клубын бөх Батсуурийн Отгонбаяр /+66 кг-д/ таван барилдаанд ялж аварга цол хүртэж алтан медалийн эзэн болсон байна.
Тус тэмцээнд чөлөөт бөхийн төрлөөр Т.Тулга 60 кг-д хүрэл медаль хүртсэн бол З.Занабазар 55 кг-д, Б.Отгонбаяр 74 кг-д тус тус V байрт шалгарчээ. ОХУ-ын Саха-Якутын бөхийн холбоо, Монголын "Арслан" клубтай байгуулсан гэрээний дагуу Ц.Гантөгс дасгалжуулагчтай тус клубын залуу тамирчид Якутын ОУТ-д хүчээ сорьсон юм.
Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня