Цагаанхайрхан суманд шувууны аж ахуй хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-12-18 08:15:37


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн мал тэжээвэр амьтдын тооллогын комисс Цагаанхайрхан суманд ажиллаж байх үеэрээ сумандаа анх удаа шувууны аж ахуй эрхэлж байгаа А.Отгонбаярынд очиж шувууны тооллого явуулсан байна. Тэрбээр өнгөрсөн хавраас эхлэн тахиа, бөднө шувууг тэжээж байгаа бөгөөд одоогоор цөөн тооны шувуутай байна.

Аймгийн төвөөс 230 км-т орших алслагдсан сумын иргэдийг өндөгөөр хангаж, өрх гэрийнхээ аж амьдралыг ийнхүү авч явж байна. Цаашдаа шувууны аж ахуйгаа улам өргөжүүлэн сум, орон нутгийнхаа өндөгний хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж байна” хэмээн шувууны аж ахуй эрхлэгч А.Отгонбаяр хэлжээ.

 

Связанные новости