“Шилдэг ажил олгогч” -дыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Шилдэг ажил олгогч” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2018 оны 12 сарын 24-нд Итгэл төвд зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди,
аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан, Худалдаа аж үйлдвэрийн танхимыг
төлөөлж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б. Ганзориг, Ховд хэмжээнд үйл ажиллагаа
явуулж байгаа ажил олгогч, аж ахуйн нэгж
байгууллагуудын төлөөлөл, банкны төлөөлөл нийт 112 иргэн оролцлоо.
“Шилдэг ажил олгогч” шалгаруулах арга хэмжээнд
өрсөлдөхөөр 19 аж ахуйн нэгж байгууллагууд материалаа ирүүлсэн байна.
Шилдэг
захиалагч, зуучлуулагч ажил олгогчийн номинацид Баясгалант арвай ХХК ,
Ховдын өргөө ХХК, Моннис групп, Номин шилтгээн констракшн ХХК, Гурвалжин холбоо
нэр дэвшсэн байна.
Шилдэг шинэ
ажлын байр бий болгогч номинацид Талын буудал ХХК, Гоулд минериалс ХХК,
Тэгш стандарт ХХК, Хаш сондор ХХК, Энхж-од ХХК зэрэг ажил олгогчид нэр дэвшсэн
байна.
Хөдөлмөрийн
аюулгүй байдлыг эрхэмлэгч байгууллагад Ховд Дулааны станц ТӨХК,
НИК-Петровис Ховд салбар, Ховд цахилгаан түгээх сүлжээ зэрэг компаниуд нэр
дэвшсэн байна.
Хөгжлийн
бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан шилдэг ажил олгогч номинацид Цасны
хаан ЗГБХН, Номин Ховд салбар, Гурвалжин холбоо , Мөнх энэрэлт үйлс ХХК-ууд нэр
дэвшсэн байна.
Байнгын
ажлын байраа хадгалагч номинацид Баясгалант өндөр хөхий ХХК, Буян үйлийн
шим хоршоо, Ховд буудал ХХК , Хатан түнгэл ХХК -ууд нэр дэвшсэн байна.
”Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвөөр
хамгийн их борлуулалт хийсэн иргэн аж ахуйн нэгжийн номинацид Эсгий
урлалаар Б.Нямтуяа, Суран эдлэл С. Хөхнохой, П. Баасанхүү гар урлал, Н.
Цэндаюуш хүнсний ногоо тариалах чиглэлээр нэр дэвшсэн байна.
2018 оны үйл ажиллагаагаараа дараахь аж ахуйн нэгж
байгууллагууд шалгарсан байна.
Үүнд:
- Шилдэг зуучлуулагч, захиалагч ажил олгогчоор
Номин шилтгээн констракшн ХХК
- Шинэ ажлын байрыг бий болгосон шилдэг ажил
олгогчоор Талын буудал ХХК
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч
байгууллагаар НИК- Петровис Ховд салбар
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар
хангасан шилдэг ажил олгогч байгууллагаар Ховд Номин салбар
- Байнгын ажлын байраа хадгалагч байгууллагаар
Хатан түнгэл ХХК
- ”Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвөөр
хамгийн их борлуулалт хийсэн үйлдвэрлэгчээр С.Хөхнохой нар шалгарч тус тус
Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.