Увсаас 49 азтан тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-12-27 10:24:08


   Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-нд явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодруулах тохирлын үеэр Увс аймгаас 49 хүн азтан болсон байна. Иргэдийн хувьд тохирлоос азтан болох, буцаан олголтоо хүртэхийн тулд хамгийн гол нь и-баримт дахь мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгаж баталгаажуулах, баримтаа алдаагүй зөв шивэх, үг үсгийн зөрүү гаргахгүй байх нь чухал байна.  Шинэ он гарах гэж байгаатай холбоотойгоор и-баримтын зөрчлөө арилгуулахаар аймгийн Татварын хэлтэст хандах иргэдийн хөл хөдөлгөөн ч энэ өдрүүдэд нэмэгдсэн байна.

НӨАТ-ын баримтаа тогтмол бүртгүүлсэн иргэдийн хувьд жилдээ нэг удаа буцаан олголт хүртдэг. Буцаан олголтоо хүртэхийн тулд и-баримт дахь мэдээлэл зөрчилгүй байх ёстой. Буцаан олголтыг он гараад эхний улиралд багтаан олгоно. Гэхдээ сүүлийн үед хүлээлтгүйгээр НӨАТ-ын буцаан олголтондоо тэнцэх хэмжээний мөнгийг  Голомт, Хас банкны апплейкейшнийг ашиглан хүүгүйгээр урьдчилан авах боломжтой болсон” хэмээн аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч З.Оюунгэрэл хэллээ.

Связанные новости