Коллежийн багш нар мэдээллийн технологийг сургалтад хэрхэн ашиглах талаар мэтгэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-12-27 19:09:46


Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн зүгээс багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээг өргөжүүлэх, судлан шинжлэх, ур чадварыг хөгжүүлэн олон нийтэд сурталчлах, нийтийн хүртээл болгох зорилгоор 2018 оны Эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр хийж байна. Илтгэлийг тус сургуулийн инноваци эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зөвлөлийн гишүүд шүүн хэлэлцэж байгаа аж.

Энэхүү онол практикийн бага хурлын 1-р шатанд судлаач багш нарын илтгэлийг хэлэлцүүлсэн бол 2-р шатанд “Судлаач багш мэдээллийн технологийг сургалтанд ашиглах нь сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж байна. Мөн багш нарын суурь судалгаа, шинээр санаачлан хийж байгаа судалгааны бүтээлийг олон нийтэд сурталчлахаар болсон. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний ажил, гарын авлага материал, ном сурах бичгийн үзэсгэлэн гаргалаа. Улаангом политехник коллежийн багш нарын хувьд сургалтын үйл ажиллагаа, арга зүйг дээшлүүлэх, шинэ шатанд хүргэх чиглэлд мэргэжил, ур чадварын хувьд дотооддоо тогтмол дор бүрнээ хөгжиж, судалгааны чиглэлээр түлхүү хөгжиж байгаа. Энэ ч утгаараа жил ирэх тусам багш нарын судалгааны бүтээл, илтгэл чанаржиж орж ирж байна” хэмээн тус коллежийн захирал Э.Балжинням хэллээ

 

Связанные новости