Хүнсний эрхийн бичгийн санхүүжилт олгогдож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 1643 өрх сар
тутамд хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг байна. Тодруулбал, эдгээр иргэд өрхийн гишүүдийн
тоонд харгалзан тодорхой мөнгөн дүнд тохируулж аймгийн ХХҮГ-тай гэрээ бүхий
хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүний хангалтаа хийдэг аж. Хөдөө сумдын хүнсний
эрхийн бичгийн үйлчилгээний санхүүжилт өнгөрсөн 7-р сараас хойш олгогдоогүй
байсан бол энэ сарын 20-иос санхүүжилт ирж, улмаар 11-р сар хүртэлх талоныг олгож байна.
“2018 оны 1-р сарын 1-ээс
амьдралын боломж хүндхэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн чадваргүй
зэрэг тодорхой үзүүлэлтээр хүнсний талонд хамрагдах өрхийн насанд хүрсэн хүнд сард
16000 төгрөг, хүүхдэд 8000 төгрөгөөр тооцож дэмжлэгийг олгож байгаа. Аймгийн
хэмжээнд хүнсний талонд хамрагдсан иргэдэд үйлчлэх гэрээ бүхий 45 дэлгүүр байна.
Зарим дэлгүүрүүд сонголтгүй, өндөр үнэтэй байдаг тухай иргэд хэлдэг. Иймд
хүнсний дэгүүрүүд энэ асуудалд анхаарах шаардлагатай байгаа юм” хэмээн аймгийн
ХХҮГ-ын дарга Д.Цогт-Очир хэллээ.