Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд шилдэг багш, сурагчдад шагнал олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-д 10-р багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Батболд шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн шилдэг багш, сурагчдыг шагнаж урамшууллаа.
2018 онд сурлага, урлаг, спорт, хүмүүжил төлөвшлөөрөө бусдыгаа манлайлсан сурагчид, анги хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг ийнхүү үнэлэн Ц.Батболд төлөөлөгч хувийн зүгээс гарын бэлэг гардуулсан нь багш, сурагчдад урам хайрласан, илүү их амжилт гаргах хөшүүрэг болсон үйл ажиллагаа болсон юм.
“Ерөнхий боловсролын 3-р
сургуулийн хувьд 2018 онд масс сургалтандаа анхаарсан, сургалтын чанар
хүртээмжээ дээшлүүлсэн онцлог жил болсон байна. Иймээс тус сургуулийн шилдэг багш,
сурагчдыг бага ч болов баярлуулахыг хүссэн” хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Ц.Батболд хэллээ.
Тэрбээр ирэх жил тохиох тус
сургуулийн түүхэн ойг угтаж олимпиадын бэлтгэлийн байрыг засварлаж өгөхөөр
болжээ.