Нам даралтын зуухнуудын үйл ажиллагааг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-05 14:42:11

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас өчигдөр ажлын хэсэг гарч Улаангом сумын нам даралтын зуухтай сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж, дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулаанаар хангаж буй үйл ажиллагаа, нүүрсний нөөц бүрдүүлэлтийн байдалтай танилцсан байна.

Энэ үеэр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд температурын горимыг мөрдөн ажиллаж хэрэглэгчдийг шаардлага хангасан дулаан эрчим хүчээр хангах, аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай нүүрсний нөөцийг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах үүрэг даалгаврыг өгсөн байна.

Аймгийн төвд хоёр дулааны станцаас гадна 10 гаруй жижиг оврын зуух одоогоор үйл ажиллагаа явуулж байна.

Связанные новости