Баян-Өлгий аймгийн махны экспорт 289,1 тонноор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн
нэгжүүд 2018 онд гадаадын улс орнууд руу нийтдээ 411,1 тонн мах экспортолжээ.
Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн баталгаажуулалтын ахлах шинжээч
Р.Гульзадагийн тайлбарласнаар "Зергер интернешнл" компани тухайн онд Иран Улс
руу 391 тонн, "Ет транзит" компани Бүгд Найрамдах Казахстан Улс руу 20 тонн
адууны ангилж савласан махыг тус тус гаргажээ. Энэ нь 30 орчим мянган толгой
хонины, 200 орчим толгой адууны мах бөгөөд 2017 онтой харьцуулахад 289,1
тонноор илүү байна.
Мөн албаны хүнийн мэдээллээр "Зергер интернэшнл" компанид одоо экспортод
гаргахад бэлэн болсон 100 тонн хонины мах хадгалагдаж байгаа аж.
Дашрамд дурдахад, 2018 онд Баян-Өлгий аймгийн ард иргэд 212809 толгой малыг
хүнсэнд хэрэглэж, 458656 толгой малыг махны үйлдвэрүүд болон зах зээлд худалдан
борлуулсан байна.