Зөвлөлийн гишүүд харилцаа холбооны үндсэн ойлголттой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-09 21:38:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” зөвлөлийн гишүүд мэдээлэл харилцаа холбооны стратеги төлөвлөгөө хөгжүүлэлт сэдэвт сургалтанд хамрагдлаа.

Зөвлөлийн гишүүд харилцаа холбооны үндсэн ойлголтын хүрээнд мэдээлэл дамжуулах, хүлээн авах, боловсруулах, түгээх үйл явц болон цацраг харилцааны талаар өргөн мэдлэгтэй боллоо. Мөн Сэлэнгэ аймгийн орон нутгийн мэдээллийн хэрэгсэлийн зах зээл, сэтгүүлчидтэй хэрхэн харилцах, вэб сайт, блог хөтлөх чадамжуудыг эзэмшлээ. Түүнчлэн өнөө цагт хамгийн том зах зээл болсон  фейсбүк орчинд мэдээллийн эх сурвалжийг хэрхэн бүрдүүлэх, хүмүүсийн зан байдалд нөлөөлж болох сөрөг мэдээллийг ялгаж таньдаг зарчимд сурах. Иймээс фейсбүүкэд дагагчаа халамжилсан, чанартай контентийг постолж байх бөгөөд тэдний дуртай, тэдэнд хэрэгтэй хандалтыг постолж байх зэрэг мэдээллүүдийг сургалтаар мэдэж авлаа. Мөн олон дагагчтай хуудас, группээ тогтмол арчилж,  юу түгээх, хэзээ түгээх, өдөрт хэдэн удаа түгээх гээд хөтлөлтийн төлөвлөгөөг баримтлан ажиллах үйл ажиллагааг мэдэж авлаа.

Энэ сарын 8-ны өдөр буюу өнөөдөр болсон эл сургалтыг МУИС-ийн сэтгүүл зүй, ОНХ тэнхимийн багш Д.Идэржаргал удирдан явууллаа.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дэргэд өнгөрсөн оны 9-р сард “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.  Тус зөвлөл нь “Тогтвортой хөгжил-түншлэл” төслийн хүрээнд орон нутгийн хөгжилд Төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын тэгш оролцоо, түншлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах үүрэгтэй байгуулагджээ.  

Связанные новости