СЭЛЭНГЭ: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-19 12:30:56

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр биологийн олон янз байдлын үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих” төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжинэ.

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ХХААХҮЯ, БОУАӨЯ, аймгийн ЗДТГ хамтран хэрэгжүүлж буй уг төслийн уулзалт өнөөдөр Сэлэнгэ аймагт  болж байна.  

 

Энэхүү төсөл нь хүнсний тогтолцооны шинэчлэл, биологийн олон янз байдлын хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлж, бодлогын түвшний хамтын ажиллагаа болон санхүүжилтийн боломжийг өргөжүүлэхэд чиглэх юм.

 

Уулзалтад аймгийн удирдлагын баг, ИТХ-ын Төлөөлөгчид, НҮБХХ-ийн төслийн үндэсний зохицуулагч П.Мөнхчимэгээр ахлуулсан баг, холбогдох байгууллагын төлөөлөл, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллага, ногоочид, малчид, тариаланчдын төлөөлөл оролцож байна.  

Связанные новости