“Увс лиг”-ийн гурав дахь улирлын тоглолт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг
"Увс лиг"-ийн гурав дахь улирлын тоглолт өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ
улиралд 9 багийн 120 гаруй тамирчин өрсөлдөж байгаа аж.
“Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн жил хийсэн
ажлаараа Монгол Улсын орон нутгийн шилдэг холбоо болсон амжилтаар 2019 оноо
угтаж байна. Бид бүхэн энэ шагналаа хамгаалж амжилтаа бататгахын тулд “Увс лиг”-ээ
илүү өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Увсын сагсан
бөмбөг сонирхогчдын энэ улирлын өрсөлдөөн тун ширүүн болно. Сул баг гэж байхгүй
байна” хэмээн Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн С.Баяржаргал онцоллоо.