Малчин сумын 24 өрх бусад сумын нутагт отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-09 21:06:26

Увс /МОНЦАМЭ/. Малчин сум 2018 оны жил эцсийн мал тооллогоор 166.5 мянган толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ 723, адуу 4600, үхэр 6715, хонь 104503, ямаа 50019 тоологдож, нийтдээ 4737 толгойгоор мал сүрэг өссөн дүнтэй байна. Малчид болон мал бүхий иргэд сумын дүнгээр 890 тн өвс, 97 тн гар тэжээл, 245 тн хужир шүү бэлтгэж, Сумын аюулгүйн нөөцөд 32 тн өвс татан төвлөрүүлсэн байна.

Баянмандал, Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт цасан бүрхүүл ихтэй, мөсөн тахтай, нийт нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө -40 хэмээс дээш хүйтэн хонож байна. Цасны зузаан 15-25 см тогтсон. Отроор бусад сумдад 24 өрхийн 100 хүн ам, үүнээс 0-5 настай хүүхэд 11, өндөр настан зургаа, жирэмсэн эх нэг, хѳгжлийн бэрхшээлтэй иргэн нэг өвөлжиж байгаа. Бөхмөрөн суманд 11 өрх, Өлгий, Өмнөговь суманд хоёр өрх, Цагаанхайрхан суманд хоёр өрх, Сагил суманд гурван өрх, Хяргас суманд таван өрх, Давст суманд нэг өрхийн нийтдээ 21490 толгой мал отроор өвөлжиж байна. Цаашид цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 1, 2-р сард хүйтний эрч чангарч цас унавал өвөлжилт хүндэрч болзошгүй байна” хэмээн Малчин сумын Засаг дарга Б.Сайжрах мэдээллээ.

 

Связанные новости