Гэр мэдээллийн төвөөр 1300 жуулчин үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-22 13:46:11

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалын “Гэр” мэдээллийн төвийг 2017 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын талбайд байгуулж, гадаад, дотоодын жуулчдад мэдээлэл өгч, аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан ажиллаж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн сувинер, чацарганы нэрийн брэндүүдийг зарж борлуулах нөхцлөөр ханган ажиллаж байна. 2017-2018 онд тус төвөөр 1300 гаруй гадаад дотоодын жуулчид үйлчлүүлсэн байна. Мөн өнгөрсөн оноос www.uvstourism.com аялал жуулчлалын цахим мэдээллийн сайтыг гэрээ байгуулан ажиллуулж эхлэжээ.

"Увс аймгийн хувьд 2018 оныг "Аялал жуулчлалын жил" болгон зарлаж энэ хүрээнд олон арван ажлыг хийж амжуулсан. Тухайлбал, Маршал Ю.Цэдэнбалын талбайд байгуулсан "Гэр" мэдээллийн төв маань үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийг ардаа орхиж буй ч гадаад, дотоодын жуулчдад танигдаж амжлаа. Энэ 2019 онд тус гэрийн үйл ажиллагааг илүү идэвхжүүлж ажиллах болно" хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Б.Батбаяр хэллээ.

Связанные новости