Боршоо боомтоор зорчих жуулчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-09 20:59:18

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Увс аймагт болон Монгол Улсад зорчих жуулчдын тоо эрс нэмэгдэж, Боршоо боомтоор нэвтрэх иргэдийн тоо өмнөх оныхоос өсчээ.

Гаалийн боомтын мэдээгээр 2017 онд ОХУ-аас 62.7 мянга, монголоос 16.9 мянган иргэн хил нэвтэрсэн бол 2018 онд Боршоо боомтоор 2 талдаа нэвтэрсэн хүмүүсийн тоо 70 мянгыг хол давсан мэдээ байна. Үүнтэй холбоотой Улаангомын худалдааны захууд, дэлгүүр хоршоо, цайны газар, зочид буудал зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагуудын орлого эрс нэмэгдэж байна хэмээн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд ярьж байна.

 

Связанные новости