Сүүлийн хоёр жилд 2500 гаруй шинэ ажлын байр бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-10 21:39:59


   Увс /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд сүүлийн хоёр жилд аймгийн хэмжээнд 417  өрхөд 1 тэрбум 101 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, нийтдээ 482 байнгын  ажлын байр бий болгосон байна. Үүнээс гадна өнгөрсөн хоёр жилд 2502 шинэ ажлын байр бүртгэгдэж, 1879 хүнийг түр болон байнгын ажлын байранд зуучилжээ.

2018 онд бий болсон ажлын шинэ байрыг 2016 оны мөн үетэй харьцуулбал 493-аар өссөн байна. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд 1370 иргэнээр гудамж талбай, авто замын шороо цэвэрлэх, нийтийн хур хог цэвэрлэх зэрэг ажил гүйцэтгүүлж, хөтөлбөрт хамрагдсан иргэдэд нийтдээ 245,5 сая төгрөг олгожээ. Тэрчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж, 66 иргэнд 150 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 66 байнгын ажлын байр бий болгосон байна.

Связанные новости