Сэлэнгэ аймгийн мал өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-12 22:37:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн мал сүргийн тоо толгой 101 толгойгоор өсчээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2018 оны мал тооллогын тоо гарч нийт малын тоо 1540036 толгойд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 101 толгойгоор өссөн аж. Тодруулбал таван толгой тус бүрээр авч үзвэл адуу 97604, үхэр 216805, тэмээ 483, хонь 705874,  ямаа 519270 толгой тоолуулжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4850 малчин өрхөд 8088 малчид ажиллаж амьдарч байгаа аж. Эдгээр малчин өрхүүдийн 4696 нь цахилгааны эх үүсвэртэй, 4751 нь автомашинтай, 3891 нь зурагттай, 2178 нь мотоцикльтэй байна гэсэн сонирхолтой ахуйн үзүүлэлт гарчээ. 

Связанные новости