Улаангом сумын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-16 13:06:46

 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төв болох Улаангом сумын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хүрээнд Улаангом сумын зарим Дулаан дамжуулах төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн зураг төслийг хийлгэх, амины орон сууцны хорооллыг өргөжүүлэх зэрэг судалгаа, төлөвлөлтийн ажлыг эрчимтэй хийж байна.

Тухайлбал, “Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх” хөтөлбөрийн дагуу "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн нэгж Улаангом сумын 4, 5, 6, 7, 11-р багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсвийг гүйцэтгэж эхлээд байгаа юм. Төслийн хүрээнд зургаан ухаалаг худаг байгуулах, гурван дулаан дамжуулах төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, долоон дулаан дамжуулах төв шинээр барих зэрэг ажлыг хийх аж.

2017-2018 онд  Увс аймгийн Завхан, Наранбулаг, Малчин, Өлгий, Өмнөговь, Ховд, Хяргас, Сагил, Түргэн, Цагаанхайрхан, Зүүнговь сумын төв шинээр нэгдсэн халаалтын шугам сүлжээ байгуулж, нийтдээ 74 хэрэглэгчийн 111 барилга объектыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон юм.

Связанные новости