Өнгөрсөн онд аймгийн ИТХ хоёр, тэргүүлэгчид есөн удаа хуралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-16 12:54:34

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ 2018 онд хоёр удаа хуралдаж, нийтдээ 9 асуудлыг хэлэлцэн 41 заалт бүхий 9 тогтоол батлан гаргаж, хуралдааны үед төлөөлөгчдөөс гарсан санал, зөвлөмжийг тусган, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл хүргүүлээд байна. Үүнээс гадна аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 9 удаа хуралдаж, 78 асуудал хэлэлцэн 190 заалт бүхий 64 тогтоол, 6 тэмдэглэл гаргажээ. Тухайлбал, төрийн зарим байгууллагыг нэрэмжит болгон алдаршуулах, орон нутгийн өмчийг балансаас балансад шилжүүлэх, дуудлагаар худалдах, актлах, Аудитын тайлангуудтай танилцах, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталж хэрэгжилтийг нь хангуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Аймгийн ИТХ-аас ОХУ-ын Тува улсын дээд хуралтай хамтын ажиллагаа, найрамдалт харилцаагаа улам бэхжүүлэн ажиллаж, Тува улсын хурлын даргыг болон ажлын албаны мэргэжилтнүүдийг хоёр удаа хүлээн авч уулзжээ. Мөн аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт аймгийн төвд хоёр удаа сургалт хийж цаг үеийн асуудлууд болон хурлын дотоод ажил, багийн ИНХ-уудыг зохион байгуулах талаар зөвлөмж, үүрэг чиглэл өгч мэдлэг чадварыг нь нэмэгдүүлсэн байна.

Связанные новости