Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт
төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг сумдын Засаг дарга нартай энэ сарын 24-ний өдөр байгууллаа.
Тус гэрээ нь Засгийн газрын
бодлого, мөрийн хөтөлбөр болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,
аймаг сумдын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилготой аж.
Гэрээнд дээрх ажлуудыг
хэрэгжүүлэх явцад талуудын хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн төсвийн
санхүүжилт, төлбөрийн нөхцөл, гэрээг дүгнэх, үнэлэх журам зэрэг асуудлуудыг
тусгасан бөгөөд биелэлтийг хагас жил, бүтэн жилээр тайлагнаж, Засаг даргын
зөвлөлийн хурлаар хэлэлцэн үнэлэхээр заажээ.
Дашрамд хэлэхэд, 2018 онд
байгуулсан гэрээний үр дүнг үнэлэхэд Алтай сум тэргүүлж, Толбо сум, Цагааннуур
тосгон удаах байруудад оржээ.