Аймгийн оны тэргүүний хүмүүсийн шагналыг маргааш гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-29 13:02:55

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, 2018 оны тэргүүний хүмүүсийг шалгарууллаа.

Оны тэргүүний төрийн захиргааны албан хаагч-аар аймгийн ЗДТГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Саруул, “Оны тэргүүний төрийн тусгай албан хаагч-аар ШШГА-ны ерөнхий жижүүр, ахмад Б.Мөнхтулга шалгарлаа. Тэрчлэн “Оны тэргүүний боловсролын салбарын ажилтан-аар Ерөнхий боловсролын 1-р цогцолбор сургуулийн химийн багш П.Амгалан, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн математик, физикийн багш Л.Гантулга, Улаангом сумын 3-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Ц.Мөнгөн-Өлзий нар, “Оны тэргүүний эрүүл мэндийн салбарын ажилтан-аар  Баруунтуруун сумын СДЭ-ийн дарга, их эмч Г.Анхбаяр, Нэгдсэн эмнэлгийн ЭЭМТасгийн унтуулгын сувилагч Ц.Отгончулуун, Зүүнхангай сумын ЭМТ-ийн жолооч М.Цэнд-Аюуш нар шалгарсан байна. Түүнчлэн “Оны тэргүүний соёлын ажилтан-аар Ховд сумын соёлын төвийн бүжгийн багш К.Ганзориг, “Оны тэргүүний байгаль орчны салбарын ажилтан-аар Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын Захиргааны ахлах мэргэжилтэн Р.Жамсран, “Оны тэргүүний хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан”-Хяргас сумын Хангай багийн “Баян ичээт” МЭҮТН-ийн захирал, малын эмч Ц.Пүрэвсүрэн, “Оны тэргүүний сурагч-аар Ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Энхзул, “Оны шилдэг тамирчин”-аар Ерөнхий боловсролын 3-р цогцолбор сургуулийн 11Б ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарсан байна.

Мөн оны тэргүүний 24 хүнийг салбар бүрээс тодруулсан бөгөөд маргааш шагналыг нь гардуулна. 

                                                                                            

Связанные новости