Сэлэнгийн нутгаар ойрын өдрүүдэд хүйтэн, жиндүү байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хүйтэн, жиндүү, салхи шуургатай байхыг аймгийн
УЦУОШГ-аас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот орчмоор цасгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, агаарын температур шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Маргааш буюу нэгдүгээр сарын 31-нээс 2019 оны хоёрдугаар сарын 4-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нийт нутгаар ирэх 2-р сарын 2-нд бага зэргийн цастай, бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. Агаарын температур шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх бөгөөд хугацааны сүүлчээр хүйтрэх юм байна.