Мексикт “Зика” вирусийн халдварын тохиолдол 150 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМЕХИКО. /TASS/. Мексикт “Зика” вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар тус улсад уг вирусийн халдвар авсан 151 тохиолдлыг илрүүлсэн тухай Халдварт өвчин судлалын ерөнхий газар мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн 25 нь жирэмсэн эмэгтэйчүүд аж.
Мексикийн өмнөд нутагт оршдог Чьяпас мужид хамгийн олон буюу 75 хүн “Зика” вирусийн халдвар авсан бол, тус мужтай хил залгаа оршдог Оахака мужид 59, Герреро мужид 5 тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.
Халдварын анхны тохиолдол нь Уганда улсад 1947 онд илэрсэн “Зика” вирус нь саяхныг хүртэл хүнд аюулгүйд тооцогдож байв.
"Зика" вирус жирэмсэн эхэд халдварласан тохиолдолд ургийн гавлын яс үлэмж жижиг, оюун ухааны хомсдол, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг байж болзошгүйг Бразилын Эрүүл мэндийн яам 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр анхааруулжээ.
Д.Жаргал