С.Жавзандулам: Нэгжээс авах ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Аварга Тариаланч”-аар
шалгарсан Улаангом сумын 1-р багийн тариаланч Сүрэнгийн Жавзандуламд УИХ-ын
гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймгийн удирдлагууд өнгөрсөн даваа гарагт шагналыг
нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
С.Жавзандулам нь 1980-1983 онд Увс аймгийн Хөдөө Аж Ахуйн
Техник Мэргэжлийн сургуульд суралцаж жимс, ногоочны 2-р зэрэгтэй төгссөн байна.
1983-1995 оны хооронд Увс аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт, 1996-2002 оны хооронд “Эрдэнэ оргил ” хоршоонд ногоочноор
тус тус ажиллажээ.
“Би газар тариалангийн салбарт тасралтгүй 22 жил ажиллаж байна. 2003 оноос хойш хувиараа төмс, хүнсний ногоо тариалж байгаа. Миний хувьд тариалалтад агротехникийг нарийн мөрдөж нэгжээс авах ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлэхийг зорьж ирсэн” хэмээн “Монгол Улсын Аварга Тариаланч”-аар шалгарсан Улаангом сумын 1-р багийн тариаланч С.Жавзандулам хэллээ.