Ази тивийн аварга Н.Баярмагнай төрөлх сумандаа өөрийн нэрэмжит барилдаан зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын харъяат, чөлөөт бөхийн Ази
тивийн аварга Норжингийн Баярмагнайг энэ сарын 30-нд аймгийн удирдлагууд хүлээн авч
уулзлаа.
Тэрбээр 1975 онд төрсөн бөгөөд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, Монгол Улсын шигшээ багийн тамирчин байжээ. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа түрүүлж, 2001 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ийн жинд Ази тивийн аварга болсон байна. Олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль 16-г хүртсэн ОУХМ, Биеийн тамирын тэргүүний ажилтан цолтой тэрбээр манай аймгаас төрөн гарсан шилдэг тамирчдын нэг аж.
“Энэ сарын 24-ний өдөр төрөлх Бөхмөрөн сумандаа Сар
шинийн баярт зориулсан нэрэмжит барилдаанаа зохион байгуулаад ирлээ. Миний
хувьд сумаасаа улс, аймгийн цолтой бөх төрүүлэх чин хүсэлтэй бөгөөд энэ тал
дээр анхаарч ажиллаж байна” хэмээн чөлөөт бөхийн Ази тивийн аварга Н.Баярмагнай
хэллээ.