Баян-Өлгийн тамирчид футзалын улсын аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-31 00:07:45

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо энэ сарын 22-ноос 30-ны өдрүүдэд зохион байгуулсан  "Футзалын үндэсний цом"-ын нэгдүгээр шатны тэмцээнд Баян-Өлгий аймгийн шигшээ баг аваргалжээ.

Аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Ш.Амантайн тайлбарласнаар энэ нь түүхэн амжилт бөгөөд тус аймгийн хөл бөмбөгчид урьд өмнө нь үндэсний цомын тэмцээнээс медаль хүртэж байгаагүй аж. Баян-Өлгийн тамирчид энэ жилийн тэмцээний эхний тоглолтоо Говьсүмбэр аймгийн шигшээ багтай хийж, 12:6 харьцаагаар ялсан байна. Дараагийн тоглолтуудад  Булган аймгийн багийг 11:7, Өвөрхангай аймгийн багийг 15:6, Дундговь аймгийн багийг 26:8 онооны харьцаагаар  тус тус буулгаж авчээ. Харин аваргын төлөө Увс аймгийн багтай тоглож 11: 9 харьцаагаар хожжээ.

Нэгдүгээр шатны тэмцээнд эхний хоёр байрт орсон багууд ирэх жил дээд шатанд дэвшин тоглох ажээ. 

Связанные новости