Шилдэг малчдын шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-31 15:37:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас 2019 онд улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин зургаа, улсын аварга тариаланч,  “Алтан төл”-ийн эзэд тус бүр хоёр төрөн гарсан юм. Аваргуудын шагналыг сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын удирдлага  гэрт нь очиж гардуулж өглөө.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ онд "Улсын аварга малчин"-аар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин Х.Еркебек, Алтай сумын нэгдүгээр багийн малчин С.Азат, Ногооннуур сумын тавдугаар багийн малчин М.Дауит, Сагсай сумын Холагаш багийн малчин Ш. Ертай, Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Д.Ергазы, Цэнгэл сумын зургадугаар багийн малчин Н.Тогтоххүү, "Улсын хошой аварга малчин"-аар Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн малчин Б.Амаржаргал, “Улсын аварга тариаланч”-аар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн С.Сейтжан, Баяннуур сумын иргэн Б.Салдатбек нар шалгарсан юм. Мөн ХХААХҮЯ, МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн" шагналыг Ногооннуур сумын харьяат М.Хуанган, Алтанцөгц сумын харьяат П.Шаят нар хүртсэн юм.

Связанные новости